Жирмээхэй ээж нартаа шинэ жилийн мэндийг хүргэе!

2011 оны 12-р сарын 28 Нийтэлсэн nominbileg

Нийт жирмээхэй эхчүүддээ шинэ ондоо амар мэнд амаржаад алаг хөөрхөн үрсийн цангинах хоолойгоор өрх гэрээ чимэхийн өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.

 

 Дэлгэрэнгүй»

 

 Дэлгэрэнгүй»

Төрсний дараагаар ойрхон жирэмслэх нь аюултай юу?

2011 оны 11-р сарын 10 Нийтэлсэн nominbileg


Манай уншигч My Angel-ийн хүсэлтээр энэхүү нийтлэл маань та бүхэнд хүрч байна. My Angel-ээсээ энэхүү нийтлэлийг удааж гаргасандаа хүлцэл өчье.

Эмэгтэйчүүдийн нилээдгүй хувь нь төрснийхээ дараа дахин жирэмслэх явдал тохиолддог. Эмч нар маань энэ талаар нэг их бичээд байдаггүй бололтой, олигтой мэдээлэл олдохгүй байлаа. Гэхдээ чадах ядахаараа дараах мэдээллүүдийг хүргэж байна. 

Хамгийн чухал зүйл нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа биеэ тэнхрүүлэх шаардлагатай. Учир нь сав болон бусад эд эрхтэнүүд төрсний дараа бүрэн эдгээгүй байдаг байна. (Настан буурлуудаасаа сонсохнээ эмэгтэй хүний бие төрснөөс хойш 2 жилийн дотор хуучин хэвэндээ орж тэнхэрдэг гэх юм билээ.) Төрсний дараах сексийн харилцааг 3-8 долоо хоногын дараагаар эхлүүлбэл эрсдэл бага байдаг. 

 Тэгэхээр та бүхэндээ төрсний дараагаар жирэмслэх нь зарим талаараа эрсдэлтэй гэх мэдээллүүдийг хүргэж байна. 


 

 Дэлгэрэнгүй»

Таны хүүхэд хүү юу, охин уу? 2-р хэсэг

2011 оны 10-р сарын 19 Нийтэлсэн nominbileg

Өнөөдөр та бүхэндээ гэдсэнд бойжиж буй хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох өөр нэгэн аргыг нийтлэх гэж байна. Энэхүү тодорхойлох аргыг 700 жилийн өмнөөс хятадад ашиглаж иржээ. Доорх хүснэгтийг харж ямар хүүхэдтэй болохоо төлөвлөх болон гэдсэнд буй хүүхдийнхээ хүйсийг тодорхойлох боломжтой юм. Эхний босоо шугаманд сарууд, харин хөндлөн шугаманд нь тухайн эмэгтэйн насыг жагсаасан байна." F" гэдэг нь эмэгтэй, "M" гэдэг нь эрэгтэй хүүхдийн хүйсийг зааж байгаа юмй. Жишээлбэл 27 настай эмэгтэй 1-р сард хүүхдээ олсон бол хүүхдийн хүйс эмэгтэй байх нь. Энэхүү аргыг 99%-н баталгаатай гэж үздэг. За ингээд амжилт хүсье бүсгүйчүүддээ. 

Монголын үрс маш олон болтугай. 

 Дэлгэрэнгүй»

Үр хөндүүлэх шаардлага заавал байгаа гэж үү? №2

2011 оны 10-р сарын 15 Нийтэлсэн nominbileg

 Энэхүү нийтлэлийг би өөрийн Facebook-ээсээ олж уншлаа. Үүнийг уншихад их сэтгэл эмтэрмээр байлаа. Та бүхэнд нэгийг бодогдуулна байхаа гэж бодож байна. 


 Дэлгэрэнгүй»

Өсөлтгүй жирэмслэлт

2011 оны 10-р сарын 14 Нийтэлсэн nominbileg

Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүдэд маань өсөлтгүй жирэмслэлт маш ихээр тохиолдох болжээ. Хааяахан нэг эмэгтэйчүүдийн эмнэлэгээр ороход жирэмсэн эмэгтэйчүүдээр дүүрсэн байх юм. Даанч тэдний дийлэнхэд нь энэхүү өсөлтгүй жирэмслэлт гэгч нь тохиолдох юм. Эмч нар хүртэл уулга алдаж өсөлтгүй жирэмслэлттэй байгаа эхчүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг дурьдах юм. Эмч нар өсөлтгүй жирэмслэлтийг янз бүрийн зүйлтэй холбон тайлбарладаг. Жишээлбэл: агаарын бохирдол, тухайн эмэгтэйн эрүүл мэндийн байдал, архи тамхи хэрэглэх, амны хөндийн эрүүл мэнд муу гэх мэтчилэн олон зүйлүүд бий. Гэвч бид өсөлтгүй жирэмслэлт гэж юу болох, яагаад тохиолддог болохыг бид мэддэггүй. Эмч нарч тийм сайн зөвлөж хэлж өгдөггүй шүү дээ. Тийм ч учраас миний бие та бүхэнд өсөлтгүй жирэмслэлтийн талаар тодорхой тайлбарлаж бичихийг хүслээ.


 Дэлгэрэнгүй»

 Дэлгэрэнгүй»

Эхийн хайр

2011 оны 09-р сарын 03 Нийтэлсэн nominbileg

Сайн байцгаана уу? Жирмээхэй эхчүүддээ зориулж "Ухаарахуй сургамжит өгүүллэгүүд" номоос эх ба үр гэсэн сэдвүүдээс цуврал болгон нийтлэж байгаа билээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд "Эхийн хайр" хэмээх өгүүллэгийг толилуулж байна. Таалан сууж тухлан уншина уу.

Амьдралд дөнгөж хөл тавьж буй залуу ээж "Энэ урт хугацааны аялал байх уу?" гэж бурханаас асуулаа. Бурхан "Тиймээ, бас туулах зам чинь хүнд байхаас гадна хөгширсөн хойноо л замынхаа төгсгөлийг харах болно" гэж хэлэв. Залуу ээж баяртай байлаа. Учир нь ээжид хэцүү зүйл байсангүй. Ээж хүүхдүүдтэйгээ тоглож, усанд оруулж, шүдийг нь угааж, гутлаа хэрхэн үдэхийг зааж өгч байлаа. Нар тэдний дээрээс ээхэд залуу ээж уяран уйлж, үүнээс илүү хайр гэж хэзээ ч байхгүй гэж бодлоо. Удахгүй хүйтэн шөнө ирэхэд салхи салхилж, түнэр харанхуй тэднийг нөмрөн авлаа. Хүүхдүүд айдастаа автаж, даарч эхлэхэд харин ээж нь тэднийг зузаан хувцсаар хучиж, гарыг нь үлээж дулаацуулав. Өглөө болж хүүхдүүд нь өндөр уул руу өгсч эхлэхэд, харин ээж нь ядарсан байлаа. Хүүхдүүд нь түүнийг багахан л тэвчих хэрэгтэйг ятгасаар байв. Хүүхдүүд уул руу өгсч явахдаа салхи шуургатай тэмцэж сурснаас гадна элдэв бэрхшээлд ажрахааргүй боллоо. Дулаан өдөр, хүйтэн шөнүүд өнгөрөх тусам эх өтөлж хөгширч, харин хүүхдүүд нь өсч торнин өөрсдийнхөө зорилгод хүрэх хүчтэй болсон байв. Эх ядарсан ч гэлээ хүүхдүүддээ хүч өгч, энэрэл, итгэл, хайр гэж юу байдгийг үзүүлсээр байлаа. Ингээд хүүхдүүд уулын оргилд хүрлээ. Энэ л үед хүүхдүүд өөрсдөд нь өгсөн шиг хайрыг эхдээ өгөх ёстой болжээ. Хүүхдүүд ээжийгээ асарч тэтгэн дулаацуулан явж байв. Нэгэн өдөр тэд нүд гялбам туяарах алтан хаалганы дэргэд хүрч очиход хөгшин эх нь " Ээжийнх нь аялал энд хүрээд төгсч байна. Миний хүүхдүүд цаашаа толгой дээгүүр бардам зоригтой алхаж чадна" хэмээн хоцорлоо. Эхийнх нь өмнүүр шинэ амьдралын хаалга үүрд хаагдан үлдлээ. Гэсэн ч хүүхдүүдийнхээ сэтгэлд ээж нь үүрд үлдсэн юм. Эх хүн амьдралынхаа аяллыг дуусгасан ч гэлээ үр хүүхдүүдтэйгээ үргэлж хамт байдаг билээ. Тиймээ, та ээжийгээ энэ дэлхийн хамгийн сайхан хоолны үнэрээс, ганцаардан алхаж явахдаа мэдрэх навчны сэрчигнээнээс, өмссөн цамцнаас нь ханхалдаг байсан хамгийн сайхан цэцгийн үнэрээс үргэлж мэдрэх болно. Ээж тань таныг тайвшруулах борооны чимээ, солонгоны өнгө. Цаг хугацаанаас өрсөж, та ээжийгээ яг л одоо хайрлаарай. 

Монголын үрс маш олон болтугай.  

 Дэлгэрэнгүй»

Та хэрхэн яаж жирэмсэн болдог вэ?

2011 оны 09-р сарын 03 Нийтэлсэн nominbileg

Өнөөдөр нийтлэлдээ эмэгтэй хүн хэрхэн жирэмсэн болдог талаар бичихээр шийдлээ.

Хүмүүс жирэмсэн болохыг зүгээр л удаагын бэлгийн харилцаагаар ямар ч хамгаалалтгүй үед болдог гэж боддог боловч заримдаа тийм зүйл болдоггүй. Учир нь эм бэлгийн эсээс шалтгаалдаг хэрэг. Та жирэмсэн болохын тулд өндгөн эс гадагшлах үеээр бэлгийн харьцаанд орох хэрэгтэй. Гэвч зарим хосууд энэхүү аргыг хэрэглэсэн хэрэглээгүй ч хамаагүй жирэмслэх боломжтой байдаг. Тэгвэл та биений юмны хоорондох буюу хүүхэдтэй болох хугацааг тооцох боломжтой. Сарын тэмдэгийн мєчлєгийн яг дундах 5 хоногт жирэмсэн болох магадлал єндєр байдаг. Жишээ нь: таны сарын тэмдэг 28 хоногийн мєчлєгтэй гэж бодъё. Тэгвэл тvvнийг дундуур нь хуваахад 14 гарна. Тэгвэл яг тэр 14 дэх хоногоос ємнєх 2 хоног, дараагийн 3 хоног єєрєєр хэлбэл 28 хоногийн мєчлєгийн дундах 5 хоног таны хувьд жирэмсэн болох аюултай гэсэн vг юм. Сарын тэмдэг ирж эхлэсэн єдрєєс хоногоо тоолно. Таны сарын тэмдэг 10 сарын 5-нд ирдэг гэж бодвол 5 + 14 буюу 10-р сарын 19 бол таны голч хоног болно. 19-2 буюу 10-р сарын 17-ноос 22-ныг дуустал таны жирэмсэн болох єдрvvд болно.

За ингээд үртэй болохоор зэхэж байгаа эмэгтэйчүүддээ амжилт хүсье.

Монголын үрс маш олон болтугай.  


 Дэлгэрэнгүй»

Таны хүүхэд Хүү юу, Охин уу?

2011 оны 08-р сарын 23 Нийтэлсэн nominbileg

Жирмээхэй эхчүүддээ зориулж нэгэн хөгжилтэй сонжоог TV Zone сэтгүүлээс та бүхэнд блог дээрээ тавихаар шийдлээ. 

 Хэрэв таны гэдсэнд бойжиж буй хүүхэд тань хүү бол:

 

  • Толгой өвдөнө.
  • Эхний гурван сард хордлого өгөхгүй. 
  • Зүрх нь минутанд 140 удаа цохилно.
  • Таны гэдэс сагсны бөмбөг шиг хэлбэртэй болно.
  • Хөхний товч тань өнгө өөрчлөгдөнө.
  • Ислэг эсвэл давсархаг зүйлд дуртай болно.
  • Маханд дуртай болно.
  • Хөл өвдөх. 
  • Хөлний үс их ургана.
  • Гар хуурайшина.
  • Шээсний өнгө тод шар өнгөтэй болно.
  • Дээшээ харж унтах дуртай болно.
  • Таргална.
  • Таны зүс царай улам гоё болно.
  • Үс ихээр унана.

Хэрэв таны гэдсэнд бойжиж буй хүүхэд тань охин бол:

 

 

  • Эхний гурван сард хордлого их байна. 
  • Таны зүүн гар баруунаасаа том болно.
  • Үсний өнгө өөрчлөгдөнө.
  • Гэдэс тань хулууны хэлбэртэй болно.
  • Талх болон хуурай идэх юманд дуртай байна. 
  • Зүс царай өөрчлөгдөнө. 
  • Амттанд дуртай болно. 
  • Жимс жимсгэнэд дуртай байна. Ялангуяа жүржийн шүүсэнд дурлах болно.
  • Хөх чинь томроно. 
  • Ааш зан хэт их хувирдаг болно. 
  • Доошоо харж унтахыг хүснэ.
  • Шээс өтгөн шар өнгөтэй болно. 

Дээрх шинж тэмдгээр та гэдсэн дэх хүүхдийнхээ хүйсийг тодорхойлж болох боловч зарим тохиолдолд дээрх шинж тэмдгүүд хамтдаа илрэх тохиолдол бий ба энэ нь хүйс тодорхойлоход бэрх болох юм. Хэрэв гэдсэн дэх хүүхэд чинь охин бол ааш зан тань хэт их хувирдаг гэсэн хэсэг бараг 80-90%-н үнэний ортой байх гэж бодож байна. За ингээд та бүхэн хүүхдийнхээ хүйсийг тодорхойлоорой. 

 

Монголын үрс маш олон болтугай.  

 Дэлгэрэнгүй»

Гэр бүл төлөвлөлт

2011 оны 08-р сарын 11 Нийтэлсэн nominbileg


Та гэр бүл төлөвлөлт гэдэг ойлголтыг юу гэж боддог вэ? Төлөвлөлт хийж байсан уу? Таны төлөвлөгөө биелэсэн үү?

Гэр бүл төлөвлөлт гэдэг нь зүгээр л нөхөр/эхнэртэй болох гэж төлөвлөх бус та цаашдын амьдралын зорилгоо тодорхойлж таны үеэрхэж байгаа эсвэл нөхөр/эхнэртэйгээ цаашид хэзээ хүүхэдтэй болж хэрхэн амьдралаа авч явах зэргийг төлөвлөнө гэсэн үг. Монголчууд ерөнхийдөө энэхүү гэр бүл төлөвлөлтийг хийдэггүй бөгөөд үүний улмаас маш олон үр хөндөлт бий болдог. Мэдээж бас бусад хүчин зүйлээс шалтгаалдаг ч миний бодлоор энэ гэр бүл төлөвлөлт манай нийгэмд маш хэрэгтэй байгаа санагдах юм. Монголчуудын сүүлийн үеийн гэр бүл төлөвлөлт их сонин бодлоготой байгаад байх юм. Учир нь сүүлийн жилүүдийн гэр бүл бологч залуу хосууд маань үерхээд удаагүй, нэг ёсондоо бие биенээ таньж амжаагүй байтлаа жирэмсэн болж үрийн зулай үнэрлэн муугаар хэлбэл танихгүй хүнтэй гэр бүл болоод байгаа мэт байх болжээ. Тэгээд гэнэн сэтгэлээр гэр бүл болчихоод санаа нийлэхгүй бол салаад үр хүүхдийн хүмүүжилд хүртэл муу нөлөө үзүүлэх юм. Мэдээж энэхүү хосууд дотор сайн сайхан амьдарч байгаа хосууд цөөнгүй хэд байгаа л байх гэвч муу нь илүү ихдээд байх юм. Гэр бүл төлөвлөлтийг боловсролын байгууллагаар дамжуулж авч мэдэж чадахгүйгээс хойш эцэг эхчүүд маань хүүхдүүддээ зааж сургаж мэдлэг өгч байх нь зүйтэй юм шиг санагдана.

Гэр бүл төлөвлөлт дотор үр хүүхэдтэй болох багтаж байна. Тэгэхээр та үүнд бэлтгэгдсэн үү? Та гэр бүлтэй боллоо гэж бодъё (Эхнэртэй/ Нөхөртэй). Та 2   ирээдүйгээ нэг л өдөр ярилцах л болно. Нэг ёсондоо "Хоёулаа цаашдаа ямар төлөвлөгөө болон зорилготой байх вэ" гэдэг талаар. Хэзээ ажилд орж (залуу хүмүүсийн хувьд), хэзээ тусдаа гарч (монголчуудын ихэнх гэр бүл хадмынхаасаа гараагаа эхэлдэг ^_^), хэзээ хүүхэдтэй болж............ гэх мэтчилэн. Эндээс хэзээ хүүхэдтэй болох талаар бичихэд хүүхэд хэзээ олдох нь хамаагүй гэр бүлд аз жаргал авчирдаг ч заримдаа таньд хүндрэлтэй замыг сонгохоос өөр аргагүй байдалд хүргэдэг юм. Оюутан (эмэгтэй) байхад хүүхэдтэй боллоо, тэгсэн хүүхэд харж өгөх хүн байдаггүй, хичээлээ таслаад хүүхдээ харсаар байтал хичээлээсээ хоцорч жилийн чөлөө авна эсвэл бүр сургуулиа хаяж "гэрийн авгай" гэх хүндэтгэлгүй нэр зүүж, хүүхэд том болоод ажилд оръё гэхээр мэргэжил байхгүй ингээд мэргэжлийн бус жижиг сажиг аар саар ажил хайна (Зөөгч, Угаагч, Бэлтгэгч гэх мэт). Эрэгтэй хүн талаас нь аваад үзэхээр эхнэр хүүхэд хоёроо тэжээх санаатай нэг юм хичээлийн хажуугаар ажиллаад нойр хоолгүй сүүлдээ биегүй болж эсвэл сургуулиа бас л хаяж нэг л сонин утгагүй сонин амьдралд орж ирнэ. Гэвч сайн талууд мөн л зөндөө байдаг. Сургуулиа яаж ийж байгаад төгсөөд хүүхдээ цэцэрлэгт өгч сайхан ажил хийх тохиолдлууд байна. Гэхдээ сайны хажуугаар саартай гэж иймэрхүү явдал байгаад байгаа нь дотор эмзэглэмээр санагдах юм. Энэ нь бүр тэрхүү шинээр мэндэлж байгаа хүүхдийн ирээдүйтэй ч холбоо гэдгийг бодох хэрэгтэй. Ялангуяа залуу хос болон охид залуучууд маань үүний талаар өөрийгөө нэг харж дүгнэж байх хэрэгтэй юм болов уу.  Хүн байнга өөрийгөө дүгнэж чадахгүй ч хааяа ч болов энэ талаар бодох сэтгэлгээ манай орны нийт залууст байгаа байх гэж найдаж байна. Ирээдүй таны л гарт байдаг гэдгийг ухаарч ирээдүйдээ өөрийгөө бэлтгэх нь чухал юм. 

Ингээд 3-р нийтлэл маань өндөрлөж байна. Та бүхэнтэйгээ дараагынхаа нийтлэлээр дахин уулзая. 

Монголын үрс маш олон болтугай. 

 Дэлгэрэнгүй»

Өхөөрдөм бяцхан үрээс нь

2011 оны 08-р сарын 03 Нийтэлсэн nominbileg


Жирмээхэй уншигч нартаа зориулан "Ухаарахуй" сургамжит өгүүллэгүүд номноос нэг хэсгийг нь нийтлэхийг хүслээ. Та бүхэн таалан сууж тавтай уншина уу. 

Аав, ээжээ би удахгүй та нар дээр очих гэж байгаа учраас энэ захиаг бичихээр шийдлээ. Яагаад вэ гэхээр та хоёр намайг очих үед хэрхэн харьцах, яаж хүмүүжүүлэх талаар мэддэг байгаасай гэж хүссэн юм л даа. Би та нар дээрээ хүрч очих үед дэндүү жижигхэн санагдаж болох л юм л даа. Хэдийгээр би жижигхэн ч гэсэн бүхнийг ойлгоно. Хэдийгээр би юм ярьж чадахгүй боловч би та бүхнийг зүрх сэтгэлээрээ мэдэрч чадна. Та хоёрыг юу мэдэрч байгааг, гунигтай эсвэл жаргалтай байгааг эсвэл юу бодож байгааг би мэднэ. Ер нь би таныг өөрөөс чинь ч илүү ойлгож чадна гэдэгт битгий эргэлзээрэй. Би бас тун удахгүй та хоёрын яриаг сурч өөрөө ч бас ярьж эхэлнэ. Үг ярьж чадахгүй болохоор уйлж өөрийнхөө дургүйцлээ илэрхийлнэ. Миний уйлах төвөгтэй санагдаж магадгүй ч та хоёр энэ үед ээж аав болсноо улам илүү мэдрэх болно. Харж байгаа бүхэн минь гэрэл гэгээтэй байх юм бол би илүү хурдан өсч, илүү сэргэлэн цовоо хүүхэд болох болно. Тиймээс надад ямар нэгэн муу муухай зүйл битгий харуулаарай. Цав цагаан цаас шиг ертөнц дээр хар толбо суулгаад хэрэггүй. Сонсч байгаа бүхэн минь илүү жаргалтай хөгжил баясалтай байг. Амьдрал хичнээн сайхан хайр, аз жаргалаар дүүрэн болохыг мэдрэх үедээ би амьдралд хайртай хүн болж төлөвшинө. Хайраар дүүрэн гэр бүлд өссөн үр чинь хайр тээсэн сайхан сайн хүн болноо. 

Өхөөрдөм бяцхан үрээс чинь 

Монголын үрс маш олон болтугай. 

 Дэлгэрэнгүй»

Би жирэмсэн гэж үү?

2011 оны 07-р сарын 17 Нийтэлсэн nominbileg

Сайн байцгаана уу? Жирэмсэн эхчүүдтэйгээ энэхүү нийтлэлээр уулзаж байгаадаа таатай байна. Энэ удаагын нийтлэл маань жирэмсэн гэдгээ хэрхэн хүлээж авдаг сэтгэл санааны талаар юм. Жирэмсэн гэдгээ мэдмэгц хүн бүр тухайн үеийн байдлаас шалтгаалаад өөр өөрөөр хүлээж авдаг. Учир нь хүсэн хүлээсэн, эргэлзсэн, хүсээгүй жирэмслэлт гэх мэт.

Хэрэв та хүсэж байсан хүүхдээ олохгүй байсаар хүсэл чинь биелэж жирэмсэн болсон эсвэл анхны жирэмслэлт бол сэтгэлийнхээ гүнээс баярлаж гэр орон ойр дотныхоо хүмүүсдээ хэрхэн яаж дуулгах вэ гээд л догдолж эхлэнэ. Гэвч таны энэ хүсэж байсан мөчийг хэн нэгний нэгэн утгагүй үг унтрааж болох юм. Ингэсэн тохиолдолд та өөрийгөө л сонсох нь чухал. Бусдын үгээр будаа тээхгүй гэж хүмүүс ярьдаг шүү дээ.
За тэгвэл бас өөр тал болох хүсээгүй жирэмслэлт. Энэ мэдээ нь таньд хүнд цохилт болж болох боловч та гэгээлэг талаас нь бодолцож хамтрагчтайгаа зөвлөлдөх хэрэгтэй. Гэхдээ ихэнх эрэгтэйчүүд эцэг болохдоо сэтгэл санаа нь бэлтгэгдээгүй байдаг учир юун түрүүнд хэлсэн анхны сэтгэгдэлээр нь түүнийг буруугаар бүү ойлгоорой. Дахин сайтар ярилцсны эцэст шийдвэрээ гаргах нь чухал. Учир нь та 2 бүхэл бүтэн нэг хүний цаашдын амьдралыг нь шийдэх гэж байгаа шүү дээ.
Ингээд бас нэг өөр хэсэг буюу эргэлзэх. Зарим хүмүүс эргэлздэг учир нь түүний төлөвлөж байснаар бус цагаасаа эрт жирэмсэн болсон явдал нь өөрийнх нь ирээдүйд муугаар нөлөөлөх гэж буй мэт санагддаг. Эсвэл өөрөө үүнийг хүлээн зөвшөөрсөн ч хамтрагч нь зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд бас эргэлзэж болно. Хэрэв таны төлөвлөгөө өөрчлөгдөх гээд байгаа мэт санагдаад байгаа бол танд зөвлөхөд та шинэ төлөвлөгөө гаргах хэрэг гарлаа. Амьдрал угаасаа таашгүй байдаг учир адал явдал байнга тантай тулгарна шүү. Хэрэв таны хамтрагч жирэмсэн болсонд тань дурамчхан байвал та 2 хальт ярилцах бус нилээд гүн ярилцлага хийсэн нь дээр байх. Учир нь хамтрагч тань ирээдүйдээ итгэлгүй байгаа байж магад. Заримдаа манай бүсгүйчүүд албаар жирэмсэн болж хамтрагчаа өөртөө хүлж үлдээх гэсэн нэгэн ахархан оролдлогыг хийдэг. Энэ нь их буруу алхам юм. Учир нь хамтрагч чинь таньтай цаашдын амьдралаа холбох ямарч бодол ч юм уу хүсэл байхгүй байхад та түүнийг хүчээр үлдээхээр тэр хүн нэг хэсэгтэй л хамт байх боловч нэгэнт эхнээсээ ингэж бодоогүй болохоор нэг мэдэхэд л таниас салан одох болно. Ийм эрсдэлтэй байдлыг өөртөө битгий үүсгээрэй охид бүсгүйчүүдээ.
Хамтрагчгүй (нөхөргүй эсвэл найз залуугүй) байтал жирэмсэн болох бас өөр тал бий. Ийм тохиолдолд ихэнх эмэгтэйчүүд маань үр хөндүүлдэг. Энэнд хамаарагдаж байгаа эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэмжээг авч байхыг зөвлөж байна. Учир нь та л өөрийгөө бодохгүй бол өөр хэн ч бодохгүй шүү дээ. Ер нь ингээд хүн хүнээсээ, орчин байдлаасаа шалтгаалаад шийдвэр гаргахад өөр өөр байдаг. Дээр бичснээр бол ерөнхийдөө нилээд базаж гол гол байдаг сэтгэл санааны байдлуудыг бичлээ. Та бүхэн ч гэсэн санаа бодлоо хуваалцаж болно. Та бүхэнтэй харилцахдаа таатай байх болно.
Ингээд охид бүсгүйчүүд маань зөв сонголт хийж хөөрхөн хөөрхөн үрстэй болоорой гээд 2-р нийтлэлээ өндөрлөж байна.
Монголын үрс маш олон болтугай.

Үр хөндүүлэх шаардлага заавал байгаа гэж үү?

2011 оны 07-р сарын 15 Нийтэлсэн nominbileg
Ихэнх эмэгтэйчүүд маань жирэмсэн болохоос айж түгшиж, хэрэв сарын тэмдэг үзэгдэхгүй хэдэн өдрөөр хойшлоход сэтгэлийн гүн хямралд орж яанаа гэсэн бодол толгойд нь эргэлддэг. Гэхдээ мэдээж үүнийг хүсэн хүлээж байсан хүмүүс өөрөөр хүлээж авна. Тэгэхээр та хүсээгүй жирэмслэлтийг хүсэхгүй байгаа бол хамгаалах хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй. Тэгж байж та гэр бүл төлөвлөлт гэсэн зүйлийг өөртөө үүсгэх болно. Монголчуудын хувьд гэр бүл төлөвлөлт гэсэн асуудал ер нь байдаггүй. Хэн нэгэнтэй найзалж нөхөрлөөд түүнээсээ хүүхэдтэй боллоо гэхэд үүнийг хүсэхгүй байгаа нэг тал нь үр хөндөлт гэсэн нэг л арга руу ханддаг. Гэвч охид бүсгүйчүүдэд маань сонголт байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд үр хөндөх асуудал хурцаар тавигдах болж. Учир нь энэ мөн л улсын хүн амын тоонд нөлөөлөх л хэрэг. Гэхдээ үүнийг хувь хүний боловсролын талаас нь авч үзэх хэрэгтэй. Төрөөс эмнэлэгүүдэд үр хөндөх тоог хязгаарлаад хэзээ ч үүнийг зогсоож чадахгүй. Учир нь тус арга илүү буруу тал руугаа хөгжих боломжийг олгоно гэсэн үг. Ингэхээр хувь хүний бэлгийн боловсролыг арван жилд зүгээр л нэг цонхтой цаг шиг орох бус хувь хүнд хэрэг болох бүх л мэдээллийг хүргэж мэдүүлэх нь чухал юм. Та гэр бүл төлөвлөлтийг заавал хийж, төлөвлөсөн хугацаа хүртлээ хамгаалалттай байх нь чухал. Та бүхэн бодол санаагаа хуваалцаж болно. Та бүхэнтэй харилцахдаа таатай байх болно. Дараагийн нийтлэлээрээ жирэмсэн болсноо хэрхэн хүлээн авдаг талаар сэтгэл зүйн талаас нь та бүхэнтэй хуваалцах болно.

Хэвлийд бойжиж буй үрдээ сонсгох аялгуунууд

2011 оны 07-р сарын 10 Нийтэлсэн nominbileg

Жирэмсэн эмэгтэйчүүддээ зориулж хүүхэддээ сонсгох аялгуунуудыг CD хэлбэрээр та бүхэнд хүргэх гэж байна. Жирэмсэн эхчүүд маань ихэнх үедээ тайван байж сэтгэл санааны стресээс хол байх хэрэг гардаг. Тийм учраас та бүхэн тайван байдлаа хадгалахын тулд байнга намуун орчинд байж мөн намуухан аялгуу сонсох нь чухал. Жирэмсний үед хөгжим сонсох нь таны хүүхдийн өсөлт бойжилтонд нөлөөлдөг. Тэр ч бүү хэл хүүхдийн ухаалаг болох байдалд нөлөөлдөг гэдэг нь нотлогдоод байгаа билээ. За ингээд тун удахгүй наадмын баярын дараагаар та бүхний гар дээр CD маань очих болно.

 Дэлгэрэнгүй»